Look for It

Categories

Каталогиуд

Сурталчилгаа



Шинэ бичлэгүүд

Дурын 5 бичлэгүүд

Шинэ сэтгэгдэлүүд

Архив



September 2010
M T W T F S S
« Jul    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Jan
5

ИРМҮҮН-LIFE

written by zazaa

cover-sample1.jpg

Бидний “бэлэг”-ийг задлаарай…

Цаг цохилно… Цонхны цаана цас бударч, цантсан замаар хүмүүс алхана. Хөлдүү өвлийн хөдөлгөөн бүхэн хиймэл юм шиг удаан. Хүмүүс хаашаа ингэтлээ яарна вэ? Нээрээ тийм л дээ, шинэ он руу… Хуанлийн хуудас дахин нэг эргээд шинэ жил ирж байна. Цаг хугацааны цалам биднийг оосорлон хаашаа ч юм яаруулсаар… Хүмүүс бүтээсэн “нийгэм”-дээ чирэгдэж цантсан замаар мөр мөрөө даган яарсаар…

Зөрөн өнгөрөх хүмүүсийн амнаас уур савсаж харагдана…Ямар сайхан юм бэ? Цантсан бодлоосоо гэнэт “сэрлээ”. Хүйтэн цагт хүмүүсийн зүрхэнд халуун, дулаан илч хэрэгтэй. Бэлгээ илгээе.

Хүүхэд насандаа өвлийн өвөөд шившин хэлж, хүлээдэг байсан шиг яг тийм, эрхэм уншигч таны энэ шинэ жилийн хамгийн гоё бэлэг бидний сэтгүүл байгаасай!

Гоозүйн хэмээх нандин тодотголтой энэхүү сэтгүүлийнхээ эхний хуудсанд хэдэн үг нэмэрлэхийн учир нь… Алс тэртээх 2500 жилийн өмнө хүн төрөлхтөн гоозүй хэмээх ухагдахууныг бий болгосон ч түүхэн хөгжлийнхөө туршид гоо сайхныг бүтээсээр бас устгасаар иржээ. Бидний монголчууд ч энэ л голдирлоор урсаж байна…

Сайхан хийгээд муухайгийн тухай ойлголт нь зарим талаараа солигдсон нийгэмд амьдарч байгаа бид үнэт зүйлийг эрхэмлэгч, оюун ухааныг дээдлэгч хүн бүрт нэгэн ирмүүн өнгө, гэрэл гэгээ нэмэхийг хүссэн билээ. Бидний бүтээлээс ирмүүнлэг агуулга, зураг, дизайны өвөрмөц санаа, содон шийдэл, шинэ жилийн бэлэг шиг сонихон нэгэн мэдрэмжийг авна хэмээн итгэж байна.

Үнэмлэхүй, мөнх, үл хувирах гоозүйн нэгэн ухагдахуун Ирмүүн нэрээр овоглосон сэтгүүл маань уншигч таны мэдрэхүйд хүртээгдэх, оюун санааны өчүүхэн ч атугай гэгээ болж хүрэх аваас бидний зорилго биелэгдэх болно.

“Ирмүүн life” сэтгүүлийн редакци

irmuun-life-outlined-2.jpg

irmuun-life-outlined-7.jpg

irmuun-life-outlined-8.jpg

irmuun-life-outlined-9.jpg

irmuun-life-outlined-15.jpg

irmuun-life-outlined-18.jpg

irmuun-life-outlined-20.jpg

irmuun-life-outlined-25.jpg

irmuun-life-outlined-29.jpg

irmuun-life-outlined-34.jpg

irmuun-life-outlined-36.jpg

irmuun-life-outlined-37.jpg

irmuun-life-outlined-38.jpg

irmuun-life-outlined-39.jpg

irmuun-life-outlined-49.jpg

irmuun-life-outlined-50.jpg

irmuun-life-outlined-51.jpg

irmuun-life-outlined-56.jpg

irmuun-life-outlined-59.jpg

irmuun-life-outlined-60.jpg